Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж буй Г.Алтанхүүд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Хохирогчийн талаас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байсан тул давж заалдсан билээ.
Анхан шатны шүүхээс Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон билээ.
Мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүүг талийгаач Н.Цэдэн-Ишийг хөнөөсөн болох нь тогтоогдоогүй гэж Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэж байсан. Харин талийгаачийн биед хүндэвтэр гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж мэдээлж байсан билээ.