m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.12 06:46
70
Улсын начин Т.Баасанхүү түрүүлэв

Увс аймгийн уугуул иргэдийн "Увсын цэнхэр хязгаар" золголт уулзалт “Буянт-Ухаа” спортын ордонд болж өнгөрлөө. Арга хэмжээнд зориулсан хүчит бөхийн барилдаанд Тэс сумын харьяат, уран барилдаант улсын начин Т.Баасанхүү түрүүлж, Давст сумын харьяат залуу арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. Их шөвгийн дөрөвт Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь, Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших нар үлджээ.