Дүпү нь уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг тул хоол зуушинд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг.
Шарсан дүпүг бэлтгэхдээ хэрэглэх хэмжээний дүпүг авч нэг см зузаантай дөрвөлжин хэрчиж, хэрчим тус бүр дээр бага хэмжээний давс цацаж 10-15 минут байлгана. Халаасан хайруулын тавганд ургамлын тос хийн дүпүгээр хоёр талаар нь ээлжлэн шарж шаргал өнгөтэй болох үед гаргаж бага зэрэг хөргөнө.Үүнийгээ сонгино, сармис, амтат чинжүүтэй хамт хууран жан болон бусад амтлагчаар амтлан зууш болгон хэрэглэх тохиромжтой. Мөн шөлтэй хоолонд нэмж хэрэглэж болно.