m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.12 08:42
127
“Марш-тактик”-ийн тэмцээн өнөөдөр болж байна

 Одоогоос 2224 жилийн тэртээ Модун шаньюй Төв Азид нутаглаж байсан нүүдэлчин аймгуудыг байлдан дагуулж нэгтгсэнээр Монголын анхны төрт улс болох Хүннү гүрнийг байгуулсан үеэс Монгол цэргийн буурал түүх эхэлж, улмаар 809 жилийн өмнө эзэн Чингис хааны буй болгосон Их Монгол улсын цэргийн зохион байгуулалт, сүр хүч, байлдах урлаг, сахилга журам дэлхий дахинаа гайхамшигт түүхийг үлдээжээ.


    Энэхүү түүхийг сэргээн уламжилсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл ялалт, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд гадны дарлалаас чөлөөлөгдөж, туурга тусгаар Монгол улсаа байгуулан мандуулсан, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын гол цөм, хөдөлгөгч хүч нь Монгол цэрэг байсан билээ.
    “Монгол цэргийн өдөр”,  Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдож байгаа Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш-тактик”-ийн тэмцээн өнөөдөр болж байна. Монгол цэргийн суу алдар, золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.  

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш-тактик”-ийн тэмцээн өнөөдөр болж байна