Чилийн боомт хот Валфарайсогийн 4500 оршин суугчдыг ойн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлжээ. Тус хотын Онцгой байдлын газар ойн түймэрт хяналт тавьж чадахааргүй болсноос ийнхүү оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжсэн төдийгүй хөрш хот Вина дел Март онцгой байдал зарлаад байгаа ажээ. Ойн түймэр хурдтай тарж байгаа тул 16 000 оршин суугчдыг нэмж нүүлгэн шилжүүлж магадгүй байна.
Чилийн боомт хот Валфарайсогийн 4500 оршин суугчдыг ойн түймрийн улмаас нүүлгэн шилжүүлжээ.
Одоогийн байдлаар 260 гектар талбайг хамарсан энэ түймэрт гурван гал сөнөөгч шархадсан бол агаарын дутагдлаас болж нэг эмэгтэй нас баржээ. Чили улсад ихэвчлэн гуравдугаар сард хуурайшилтын улмаас гал түймэр гардаг бөгөөд өнгөрсөн онд түймэрт 2000 өрх өртөж, 15 хүн нас барж байжээ.