Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын инженерүүд хамтран нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийлээ. Хамтарсан шалгалтаар Баянзүрх дүүргийн Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэлтүүлэг тавьж, 15 лед гэрэлтүүлгийг засварлаж асалтыг хэвийн болгожээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Энхтайвны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнуудын шон дээр наасан зарлал цааснуудыг хуулж цэвэрлэв. Тус дүүргийн гэр хорооллын 5,6,7,8,9,10,11,24,26,28 дугаар хорооны гэрэлтүүлгийг шалган шаардлага хангахгүй байгаа 32 гэрэлтүүлгийн толгойг шинэчилсэн байна.
Дарь эх, Ганц худаг, Жанжин, Цайзын ар хэсэгт гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, 130 сүүн гэрэлтүүлэг тавьж, 15 лед гэрэлтүүлгийг засварлажээ
“Филипс гэрэлтүүлэг” ХХК өөрийн хөрөнгөөр Баруун салааны авто замд хийгдсэн гэрэлтүүлгийн 23 толгойг засварлан, нэгдүгээр хорооллын орон сууцны хороолол дундах 18 хэт өндөр шонг намсгаж, гэрэлтүүлгийг сайжруулжээ.
Хархорины эцэст байрлах 25 метрийн, Баянхошууны эцэст байрлах 16м-ийн өндөртэй цамхагт гэрэлтүүлгийн шонг сэргээн будаж бүрэн асаажээ.
“Филипс гэрэлтүүлэг” ХХК өөрийн хөрөнгөөр Баруун салааны авто замд хийгдсэн гэрэлтүүлгийн 23 толгойг засварлажээ
Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК гэр хороолол, орон сууцны гэрэлтүүлэгт үзлэг хийж тухайн дүүргийн хорооны Засаг даргаас гэрэлтүүлгийн асалтыг баталгаажуулсан тодорхойлолт аван ажиллаж байна. Тиймээс иргэд өөрийн оршин суугаа орчны гэрлийн асуудлаар дараах утсаар холбогдож, мэдээлэл солилцох боломжтой юм.