Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд зохион байгуулах “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан 5, 6-р багийн 44 өрхөд “Өрхийн сургалт- Үнэлгээг” хийжээ.
НХҮХэлтсийн мэргэжилтнүүд, Баянхонгор сумын Нийгмийн түншлэлийн баг хамтран өрхийн үнэлгээг 20 үзүүлэлтээр үнэлж, өрхийн гишүүдтэй хамтран ярилцаж өрх бүрийн үнэлгээг гарган, хөгжлийн бүлгийг тодорхойллоо.
Үнэлгээгээр заавал хөгжих таван өрх, хөгжлийн төлөөх 39 өрх тодорхойлжээ. Өрх бүрийн хөгжлийн төлөвлөгөөг нийгмийн түншлэлийн багийн гишүүд хамтран боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлын хэсгийг байгуулсан байна.