Дорнод аймгийн Дашбалбар сумын нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр 275 иргэн, тахир дутуугийн тэтгэвэр 92 иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 20 иргэн, цэргийн өндөр настан таван иргэн нийт 392 иргэнд тус тус тэтгэвэр олгож байна. Нөхөн олговроор тэтгэвэр тогтоолгосон 54 иргэнд энэ оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс жилийн нэмэгдэл 1348567 төгрөг нэмж олгоод байна. Засгийн газрын энэ оны 52-р тогтоолоор бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 230000 төгрөг, хувь тэнцсэн тэтгэвэрийн доод хэмжээ 195000 төгрөг болж нийт 392 иргэн тэтгэвэрх авагчийн нэмэгдэлийг энэ оны хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн бодож олгоод байгаа ажээ.
хоёрдугаар сарын 28-ны байдлаар 179 сайн дурын даатгуулагч гэрээгээ сунган хамрагдаад байна. Мөн шинээр сайн дурын даатгуулагч 22 иргэн хамрагдаад байгаа гэнэ.