"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдрийн тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвхи зүтгэл гарган ажиллаж буй албан хаагчдад цэргийн ээлжилт цол олголоо.
"Хурандаа" цолоор зургаа, "Хошууч" цолоор 13, "Ахмад" цолоор 10, "Ахлах дэслэгч" цолоор 12, "Дэслэгч" цолоор нэг, "Ахлах ахлагч" цолоор 23, "Ахлагч" цолоор 18, "Дэд ахлагч" цолоор нэг албан хаагчийг шагнажээ. Мөн Хууль зүйн яам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэмдгээр шагнаж урамшууллаа.
Хорих 409 дүгээр ангийн дарга, хурандаа М.Алтан-Очир
Монгол цэргийн баярын өдрөөр хурандаа цолоор шагнуулсандаа баяртай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүлье.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбат
Зэвсэгт хүчний салбарт 25 жил ажиллаж байна. Энэ завшаанийг тохиолдуулан батлан хамгаалах болон зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа мөрдөс нэгт нөхөддөө Зэвсэгт хүчний 94 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.