m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.18 08:54
144
Гахайн жигнэсэн мах

Гахайн жигнэсэн мах

Орц

  • Гахай мах - 250 гр
  • Давс - 10 гр
  • Лаврын навч - 1 ш
  • Үрлэн перец - 1 гр
  • Төмс - 200 гр
  • Улаан ногоон чинжүү - 60 гр
  • Брокли - 30 гр
  • Цэцэгт байцаа - 30 гр
  • Ургамлын тос - 20 гр
  • Масло - 20 гр
  • Соус Улаан лооль - 30 гр
  • Сармис - 5 гр
  • Томат паста - 30 гр
  • Сонгино - 20 гр
  • Яншуй - 10 гр
  • Лууван - 30 гр  

Хийх арга

  1. Гахайн махыг халаасан хайруулд тосгүй хайрс тогтоож шараад амтлагчаар амтлан үргэлжлүүлэн чанана.
  2. Төмсийг хальстай нь чанаад сармис хэлбэртэй хэрчинэ.
  3. Буцалж буй усанд броклы цэцэгт байцааг хийж нэг удаа буцалгаад авна.
  4. Сүмсэнд хэрэглэх ногоонуудыг жижиг хэрчээд бага зэрэг тостой хуурч улаан лоолийн нухаш хийгээд ногооны, эсвэл тахианы шөл хийж үргэлжлүүлэн зөөлөн жигнэж бэлэн болгоно.
  5. Бэлэн болсон махаа нимгэн зүсэж ногооны хачирын хамт таваглан сүмс дусаана.

www.chef.mn