m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.18 09:39
212
“Сансарт тэмүүлсэн Монгол залуус” арга хэмжээ болно

Монгол хүн сансарт ниссэн баярыг монголчууд бид 34 дэх жилдээ энэ сарын 22-ны өдөр тэмдэглэх гэж байна.

Энэ жилийн хувьд хэд хэдэн түүхэн үйл явдал тохиож байгаа билээ. Хүн анх задгай сансарт гарсаны 50 жилийн ой, Зөвлөлт-Америкийн хамтарсан Союз-Аполлон хөтөлбөр хэрэгжисний 40 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Сансарт тэмүүлсэн Монгол залуус” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Монгол хүн анх сансарт нисэхээр явцад анхлан 1000 гаруй залуус сонгон шалгаруултанд оролцож, 13 хүн шалгарч үүнээс дөрвөн хүнийг бэлдэн энэ дундаас Монгол Улсын Сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа сонгогдон ниссэн түүхтэй.

13 залуусын түүх намтар, ажил амьдралыг харуулсан хүндэтгэлийн самбарыг гаргахаар болжээ

Энэ сарын 22-нд Одон орон, геофизикийн хүрээлэнгээс сансарт нисэхээр сонгон шалгаруултанд тэнцсэн 13 залуусын түүх намтар, ажил амьдралыг харуулсан хүндэтгэлийн самбарыг гаргахаар болжээ. Энэ үеэр дээрх хүмүүс биеэрээ ирж оролцох гэнэ.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар сансар судлал дахь оролцоо багассан байгаа. Энэ байдал нь санхүү эдийн засагтай холбоотой. Манай улс өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг ойрын ирээдүйд хийх боломжтой. Гэхдээ сансар судлал хөгжсөн улс оронтой хамтран хийх хэрэгтэй. Хиймэл дагуулаа хийсний дараа аль нэг гүрний сансарын хөлөгт тавиад сансарт гарган Монгол Улсад оногдсон тойрог замд гаргах боломж бүрдэнэ гэж бодож байна. Гэхдээ сансараас авсан мэдээлэлийг манай судлаачид цаг уурчид, онцгой байдлынхан, шинжлэх ухааны байгууллагууд өндөр түвшинд ашигладаг байгаа. Сансараас авсан мэдээлэлийг олон улсад яаж ашиглаж байна манай улс мөн адил ашигладаг” хэмээсэн юм.

 

Монгол хүн сансарт ниссэн баярыг монголчууд бид 34 дэх жилдээ энэ сарын 22-ны өдөр тэмдэглэх гэж байна

Одон орон, геофизикийн хүрээлэн байгууллагдаад жил гаруй болж байгаа бөгөөд 8000 гаруй хүмүүс ирж үйлчлүүлсэн байна. Тус хүрээлэн нь мягмар, пүрэв гаригт 14.00, 16.00 цагт бямба гаригт 12.00, 14.00, 16.00 цагт хүүхэд багачууд, иргэдийг хүлээн авдаг ажээ.