Оцон шувуу Санкт Петербургийн голд хэдэн өдрийн турш хөвж байна гэх сургаар сэтгүүлч Ирина очиж сонирхжээ. Оцон шувууг харсан хэн бүхэн үүнийг амьд биш гэж гадарлах байх. Хөвж буй оцон шувууг орон нутгийн нэгэн уран бүтээлч хийсэн гэнэ. Тэрбээр “Христийн урлаг” гэх нэртэй тэмцээнд зориулж бүтээсэн ч тус тэмцээндээ дэлгэн тавихыг хүсээгүй ажээ. Зүгээр мөс хайлах хүртэл оцон шувууг харахыг л хүссэн гэж тайлбарлажээ. Гэтэл оцон шувууны зураг интернэт сүлжээгээр тархан хотын жижиг онцгой тэмдэг болж хувирсан байна.