Гахайн махаар амтат хоол хийх аргаар танилцуулж байна. Энэ удаа та бүхэндээ Гахайн мах, гоймонтой хуурга хэрхэн хийх аргыг хүргэе.
Орц
/2хүний порц/
- 2 багс хуурай гоймон
- 2 ц/х гурил
- 2 х/х сой соус
- 1 х/х зөгийн бал
- 1 х/х ургамлын тос
- 250гр гахайн мах
- Цагаан гаа
- 2 хумс сармис
- 150гр вандуй
- Чимх үр
Хийх арга
- Гоймонгоо давстай усанд болгоод шүүж авна.
- Жижиг саванд гурил, 1 х/х ус, сой соус, зөгийн балаа холин тусад нь тавина.
- Том хайруулын тавганд тосоо халаан гахайн махаа хоёр минут орчим бор өнгөтэй болгон хуураад үр, цагаан гаа, сармис, вандуйн үрслэгээ хийн 2-3 минут хуурч болгоно.
Галаа багасгаж хольсон соусаа нэмэн бага зэрэг хуурч өгнө. Зургийн дагуу аягалаад бэлэн болно.
Chef.mn