Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн үе үеийн төгсөгчид, багш, ажилчдын амжилт, ололт нь аймаг, орон нутгийн болоод улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулcныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас” одонт сургуулиар өргөмжилжээ.
"Алтан гадас" одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар энэ сарын 14-ний өдөр сургуулийн хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.
1926 онд улсын хангамжтай сургууль болон үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн өдрөөс өнөөг хүртэл хугацаанд тус сургуулийн хамт олон улсдаа ямагт үлгэр жишээ болон ажиллаж, манлайлсаар ирсэн түүхтэй. Тус сургуулиас 110 гаруй эрдэмтэд, 20 гаруй гавьяат цолтон төржээ. 2014-2015 оны хичээлийн жилд тус сургууль 130 гаруй багш ажилчид, 2412 суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийнхээ ажлыг явуулж байна.