Холимог пицца хийх энгийн арга
Орц:
- Пицца зуурмаг - 280гр
- Пицца соус - 100гр
- Mоззеррелла сыр - 120гр
- Орегано амтлагч - 10гр
- Туна загас /лаазтай/ - 50гр
- Хар олив - 30гр
- Салями хиам - 60гр
- Эрдэнэшиш - 50гр
Хийх арга:
- Пицца зуурмаг бэлтгэх: Гурил - 150гр, Давс - 5гр, Элсэн чихэр - 5гр, Гурил исгэгч - 10гр, Сүү - 5гр, Ургамлын тос - 5гр, Ус - 60гр, Өндөг - 1/2. Бүлээн усанд бүх орцуудаа хийж гурилаа зуурна. Зуурсан гурилын зуурмагаа битүү таглаж 30 минут хөөлгөхөд пиццаны зуурмаг гурил бэлэн болно. Бэлэн болсон гурилын зуурмагаа пиццаны төмөр листэн дээрээ жигд тараана. Үзүүр хэсгийг дугуйруулж гаргаж өгөх хэрэгтэй. Зуурмаган дээрээ пицца соусаа жигд түрхэж тараана. Урьдчилан бэлдсэн мозерала бяслагаа зуурмаг гурилан дээрээ тарааж хийгээд туна загас, хар олив,салями хиам, эрдэнэшиш гэсэн орцоо зуурмагаа 4 хуваах байдлаар тараан тавина. 200 - 250 хэмийн халуун шарах шүүгээнд хийж 10 - 15 минут шарж, жигнэж болгоно.