m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.22 00:36
682
Казак түмэндээ баярын мэнд хүргэе

Монгол Улс олон ястан үндэстэнтэй. Тэдний нэг казак түмний баяр Наурыз өнөөдөр тохиож байна. баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг.

Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Казак түмэндээ баярын мэнд хүргэж аз жаргал хүсье.