Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башёд хэн түрүүлэх нь монголчуудын хэрхэн барилдахаас хамаарахаар болоод байна.
Сүүлийн өдрийн барилдаанө өмнөх амжилтаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13 даваа, нэг унаатай тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас залуу бөх Тэринофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатайгаар удаалж байгаа.
Харин их аварга ялагдал хүлээж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давбал, Хакүхо, Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах юм.
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Харүмафүжи Б.Бямбадоржтой оноолт таарсан. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы озэки Гоёодотой оноолт таарчээ. Хэрвээ Хакүхо М.Даваажаргал учраагаа ялвал 34 дэх түрүүгээ хүртэнэ. Харин их аварга ялагдал хүлээж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давбал, Хакүхо, Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах юм.