m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.24 02:10
98
Дээгий сургууль нээнэ

Хийл хөгжмийг төгс эзэмшиж, хийл хөгжмийн яруу сайхныг монгол түмэнд мэдрүүлж яваа чадварлаг бүсгүй бол хийлч Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ. ​

Тэгвэл хийлч Дээгий өөрийн энэхүү авъяас билгээ хойч үедээ зааж сургахаар өөрийн нэрэмжит "Degi music" хөгжмийн сургуулиа байгуулж, өнөөдөр нээлтээ хийх юм байна.