Хавар болох үед хүний бодол, сэтгэл санаа өөдрөг болдог. Дэлхийд алдартай сакура цэцэг дэлбээлж байгалийг цэцгээрээ гоёлоо. Японд Нагояа, Кумамото, Кагошимад сакура энэ сарын 21-нд цэцэглэж эхэлжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ жил өнгөрсөн жилийг бодвол хоёр хоногийн өмнө сакура цэцэг дэлбээлж байгаа ажээ. Харин хамгийн сүүлд Саппород тавдугаар сарын 1-нд дэлбээлэх ажээ.