m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.25 03:11
96
А-320 онгоцны осол Европыг цочирдууллаа

 

Барселонагаас Германы Дюссельфорф чиглэлд нислэг үйлдэж явсан “Germanwings” авиа компанийн А-320 онгоцны осол тус компанийн хувьд анхны осол бөгөөд Герман болон Европын орнуудыг цочирдуулсан хэрэг боллоо. “Germanwings ” авиа компани нь 1997 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 85 онгоц, 2000 ажилтантайгаар Германы дотоодод болон Европын улсуудын чиглэлд нислэг үйлддэг нэр хүндтэй авиа компани ажээ. 

“Germanwings ” авиа компани нь 1997 онд байгуулагдсан ба 85 онгоц, 2000 ажилтантайгаар орон нутгийн болон Европын улсуудын чиглэлд нислэг үйлддэг нэр хүндтэй авиа компани ажээ. 

Германы Канцлер Ангела Меркель хийхээр төлөвлөсөн бүх уулзалтуудаа цуцлан ослын газар руу явах  болсон билээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Испанийн Ерөнхий сайд Мариано Ражоу нартай Ангела Меркель ослын дараагаар утсаар ярилцсан байна. Дэлхийн олон орны удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болсон эмгэнэлт явдлыг Оросын ард түмэн хуваалцаж байгааг илэрхийлээд 50 хүнтэй эрлийн багийг осол болсон газар руу илгээхээр болсон байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын мэдэгдснээр ослоос хүн амьд гарсан гэх найдвар бараг үгүй бөгөөд тус онгоцонд 67 Испанийн иргэд болон 40 гаруй Германы иргэн зорчиж байжээ. Герман иргэдийн дотор сурагч солилцооны хөтөлбөрт оролцоод гэр рүүгээ буцаж явсан 16 хүүхэд байсан байна. Ослын дараа Дюссельфорфын нисэх буудалд чимээгүй гашуудал зарлажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болсон эмгэнэлт явдлыг Оросын ард түмэн хуваалцаж байгааг илэрхийлээд 50 хүнтэй эрлийн багийг осол болсон газар руу илгээхээр болсон байна. 

Онгоцны мэдээлэл бичигч хар хайрцгийг олсон талаар Францын Дотоод хэргийн сайд мэдэгдсэн ба одоогоор ослын дүгнэлт гараагүй байна.