m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.25 03:44
240
Ногоон шош, гоймонтой хуурга

Орц:

  • 100гр рамен гоймон
  • 100гр ногоон шош
  • 3 х/х хойсин соус
  • 1 нимбэг жүүс
  • 1 х/х чили соус
  • 1 х/х ургамлын тос
  • 250 гр үхрийн татсан мах
  • 2 хумс сармис
  • 6 ногоон сонгино

Хийх арга:

  1. Гоймонгоо давстай усанд зааврын дагуу хэдэн минут болгоно.
  2. Гоймонгоо болохоос 2 минутын өмнө ногоон шошоо хийн хамтад нь шүүж авна.
  3. Тусдаа саванд хойсин соус, нимбэг жүүс, чили соусаа холин хутгана.
  4. Том хайруулын тавганд тосоо халаан үхрийн татсан махаа бор өнгөтэй болгон хуураад, сармисаа хийн нэмээд 1 минут хуурна.
  5. хагас ногоон сонгино, холисон соусаа нэмэн хэдэн минут өтгөн болтол хуураад үлдсэн ногоон сонгино, гоймон, ногоон шошоо хийн хутгаж холиод бэлэн болно. эх сурвалж chef.mn