Сүүлийн үед Европын зарим орнуудад шувууны ханиад илэрсэн хэд хэдэн тохиолдол гараад байгаа. Тэгвэл Шведэд H5N8 шувууны томуугийн вирусээр хоёр хун шувуу үхсэн тохиолдол гараад байна. Шведийн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулаад шувуудын нүүдэл ихээр хийгдэж байна. Энэ үед халдвар тээгч шувууд ирж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа гэнэ. Мэргэжилтнүүд халдварыг дэлгэрүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Одоогоор хүнд илэрсэн тохиолдол гараагүй байна.