Өнөөдөр нийтийн дууны урлагийнхан буюу "Нийтийн дуучдын нэгдсэн холбоо" байгууллагын гишүүд хуралдаж удирдах зөвлөлөө сонгосон байна. Тус байгууллагын удирдах зөвлөлийн даргаар дуучин Г.Чинболор ажилдаг байсан бол энэхүү хурлаараа түүнийг хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргажээ.