Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод 45 сургууль 122 автобусаар 4620 хүүхэд тээвэрлэж байна.
Хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг Нийслэлийн Тээврийн газраас санаачлан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран боловсруулж, Тээврийн стандартчиллын техникийн хороогоор хэлэлцэн баталжээ. Энэхүү стандарт нь есөн бүлэг, 89 заалттай юм. Стандартад зүүн гар талдаа жолооны хүрдтэй, баруун талаараа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автобус байх юм. Мөн хүүхдийн автобусанд тавигдах бичлэгийн хэмжээ, түүний өнгийг тодорхойлж өгснөөс гадна тээвэрлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагатай хүүхэд тээвэрлэлтийг гүйцэтгэх гэрээг байгуулна гэж зааж өгчээ. Энэхүү стандартад Мэргэжлийнхяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Замынцагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудаас санал авч тусгасан байна.