m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.26 15:37
699
Байгал нуурын усны түвшин доошилжээ

 

25 сая жилийн настай Байгал нууранд 1700 төрөл, зүйлийн амьтан, ургамал байдаг байна. 

Дэлхийн хамгийн гүн, хамгийн эртний нуур гэгдэх Байгал нуурын усны түвшин бага багаар доошилж байгаа ажээ. 25 сая жилийн настай энэ нууранд 1700 төрөл, зүйлийн амьтан, ургамал байдаг байна. Хамгийн сүүлд буюу даваа гаригт Буриадын Байгалийн нөөцийн яамнаас хэмжилт хийсэн бөгөөд усны түвшин нь өмнөх хэмжилтээсээ дахин нэг сантиметрээр доошилжээ. Байгал нуурын усны түвшинг өнгөрсөн сарын 25-наас хойш долоон удаа хэмжсэн ба хэмжилт бүрд нэг сантиметрээр доошилсоор одоогийн байдлаар усны гүн нь 455.93 метр болоод байгаа юм.

Дэлхийн хамгийн гүн, хамгийн эртний нуур гэгдэх Байгал нуурын усны түвшин бага багаар доошилж байгаа ажээ.

2014 онд хэмжсэн хэмжилтээр Байгал нуурын усны түвшин сүүлийн 60 жилийн дотор 40 сантиметрээр доошилсон судалгаа гарчээ. Оросын Засгийн газраас нуурын экологийн тогтолцооны хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг холбогдох газруудад нь үүрэг болгоод байгаа ажээ. 

2014 онд хэмжсэн хэмжилтээр Байгал нуурын усны түвшин сүүлийн 60 жилийн дотор 40 сантиметрээр доошилсон судалгаа гарчээ.