m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 10:32
27306
Хүний эрх гэж юу вэ?

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын нэгдүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна

Хүний эрх гэдэг ойлголт нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан, ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлбэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг. Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй, харилцан хамааралтай, хүн бүрт түгээмэл байдаг. 

Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага