Хүний эрхийн үндсэн зарчмууд:
Тэгш байх: Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнэтэй байж, адил хүндэтгэлийг эдэлнэ.
Ялгаварлан гадуурхахгүй байх: Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдлаас үл хамааран хэнийг ч ялгавлан гадуурхаж болохгүй.
Түгээмэл, салшгүй байх: Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт юм. Хүний эрх нь ертөнцийн өнцөг, булан бүрт амьдарч байгаа хүн бүрт хамаатай. Иймд бүх хүн ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай.
Нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдлаас үл хамааран хэнийг ч ялгавлан гадуурхаж болохгүй
Хүн үнэ цэнэ, нэр төртэй байх: Хүний үнэ цэнэ, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндлэл хүлээнэ. Бүх хүн нас, соёл, угсаа гарал, арьс өнгө, хүйс, хүйсийн чиг баримжаа, хэл, боломж чадвар, нийгэмд эзлэх байр суурь, иргэний харьяалал болон улс төрийн үзэл бодлоос үл хамааран ижил хүндлэлийг хүлээнэ.
Хуваагдашгүй байх: Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг.
Харилцан хамаралтай байх: Хүний эрх орон гэр, зах, сургууль, ажлын байр, зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл аль нэг эрх нь зөрчигдөхөд бусад эрхүүдэд нөлөөлнө нөгөө талаар нэг төрлийн эрхийг хангах явдал сайжрахад өөр эрхийг эдлэх боломж илүү бүрддэг.
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
Хариуцлага тооцох:
Төртэй хариуцлага тооцох: Төр нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахаас татгалзах, эсхүл хэсэг хүмүүсийн эрхийг хүндэтгэж, хамгаалж, хангаад бусад хүмүүсийн эрхээс татгалзах ёсгүй. Бүх хүмүүст адил тэгш хандана.
Хувь хүнтэй хариуцлага тооцох: Хүн бүр хүний эрхийг хүндэтгэх болон хүний эрхийг зөрчдөг байгууллага, хүмүүстэй тэмцэх үүрэгтэй.
Хүний эрх бол таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа
Бусад этгээдтэй хариуцлага тооцох: Корпораци, ТББ, сан, боловсролын байгууллага зэрэг үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байгууллага, нийгмийн бусад бүх хэсгүүд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үүргийг хүлээнэ.
Хүний эрх бол таныг хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг л мэддэг. Гэтэл үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.