Монголчууд бид эртнээс дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц хийц, онцлог шинж чанарыг агуулсан ээтэн гутлыг өмссөөр ирсэн.
Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан, Их гүрний үед одоогийн хэлбэр, загварт оруулсан гэдэг. Монгол гутлын ээтэн хошуу,оймс хоёрын хоорондох агаар нь хөлийг өвлийн улиралд дулаан, зунд сэрүүн байлгах зориулалттай аж.
Мөн толигор ул нь газар шороо сэндийчихгүй, ургамал амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ. Энэ ч үүднээс ээтэн монгол гутлыг өнөө хэр нь уран гарт гуталчид үндэсний хээ хуараар хослуулан урлаж, монголчууд гоёсоор байна.
Ээтэн монгол гутлыг өнөө хэр нь уран гарт гуталчид үндэсний хээ хуараар хослуулан урлаж, монголчууд гоёсоор байна
Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж буй Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Угалз” монгол гутлын цехтэй танилцлаа.
Тус цехийн үүсгэн байгуулагч Д.Содномсамбуу нь удам дамжсан оёдолчин бөгөөд 1991 оноос хойш монгол гутал үйлдвэрлэжээ. Тэрбээр эхнэр гурван охинтойгоо жилдээ 180-200 монгол гутал захиалгаар оёж хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна. Тэд монгол гутлаа гар аргаар үйлдвэрлэдгээрээ онцлогтой бөгөөд хамгийн гол нь зүү ороож хийдгээрээ давуу юм.
Үүсгэн байгуулагч Д.Содномсамбуу нь удам дамжсан оёдолчин бөгөөд 1991 оноос хойш монгол гутал үйлдвэрлэжээ
Түүнчлэн эмээлийн гөлөм, дээлийн бүс зэргийг зүүх ороож хатгадаг байна. Зүү ороож оёсон бүтээгдэхүүн нь харьцангуй өртөг өндөр байдаг аж. Тухайлбал зүү ороож хатгасан чимэглэлтэй монгол гутлыг 1.5-2.5 сая төгрөгийн хооронд борлуулдаг бол дээлийн бүсийг 1.2 саяар үнэлдэг байна.
Эмээлийн гөлөм, дээлийн бүс зэргийг зүүх ороож хатгадаг байна
Мөн тэдний үйлдвэрлэдэг эмээлийн гөлмийг иргэд ихээр худалдаж авдаг ба 600 мянгаас гурван сая төгрөгийн хооронд худалдаалдаг аж. Монгол гутал нь 8-64 угалзтай байдаг. Харин угалзны тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй хэлбэлздэг.
Монгол гутал нь 8-64 угалзтай байдаг. Харин угалзны тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй хэлбэлздэг
Д.Содномсамбуу Д.Алтантуяа нар анх өөрсдийн хөрөнгөөр бизнесээ эхэлж байсан бол 2010 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Улмаар тэд хоёр жилийн дотор зээлээ бүрэн төлсөн байна.
Тэд анх өөрсдийн хөрөнгөөр бизнесээ эхэлж байсан бол 2010 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ
Удам дамжсан уран гарт Д.Содномсамбуугийн өрхийн үйлдвэрлэл улам өргөжиж түүний урласан монгол гутлаар олон түмэн үргэлж гоёх болтугай.
Архангай аймаг Эрдэнэбулган сум
"Угалз"монгол гутлын үйлдвэр
Холбоо барих Д.Содномсамбуу: 99-25-10-89
99-66-39-69