Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгуулуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, оюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгуулах зэргээр байгаль, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байх ёстой юм. Амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах үндсэн баталгаа нь эрүүл, аюулгүй орчин бөгөөд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах явдлаас төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг.
Эрүүл, оюулгүй орчин гэж юу вэ?
Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай орчны аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж юм.
Орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах явдлаас төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг
Эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яригддаг. Үүнд: агаар, ус, газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний байгалийн болон хүний хүчин зүйлс багтдаг.
Харин оюулгүй орчин нь илүү нийгэм-улс төрийн шинжтэй ойлголт юм. Үүнд: нийгэм-улс төрийн шинжтэй хүчирхийллээс ангид байх, хүчирхийллийн үед төрийн онцгой бүрэн эрхийг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлэх, олон нийтийн хэв журмыг хангах, бие махбодын аюулгүй байдалд амьдрах зэргийг ойлгоно.
Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт