

Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг 1984 оны тавдугаар сарын 14-нд шүдний эмч Эдвин, физикч Карен нарын отгон хүү болон төрсөн. Түүний эцэг эх еврей үндэстэн бөгөөд ёс журмыг баримталсан гэр бүл ажээ. Багадаа компютерийн дайны сэдэвт бүх төрлийн тоглоомоор тоглох дуртай, тоглоомтой холбоотой карт комикс цуглуулдаг байсан аж. Тэрбээр Андалины ахлах сургуульд суралцаж байхдаа 1997 онд Филлипс Экстерийн акадими руу шилжин суралцсан. Марк бүх хичээлдээ сайн суралцаж байсан бөгөөд Латин, Грек, хятад хэлтэй. Анхныхаа программыг 13 настай байхдаа “Atari Basic Programming” нэртэйгээр зохиож байсан гэнэ. Түүний аав нь хүүгийнхээ авьяасыг олж харан программ хөгжүүлэгч Давид Ньюменд танилцуулжээ. Бяцхан хүүгийн гоц авьяасыг олж харсан тэрбээр Маркийн багш болсон аж. Ахлах сургуульд орсон жилдээ “Zucknet” нэртэй программ зохиосон. Уг программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашиглаж ажлаа хийдэг байсан аж.
Худалдаанд анхны программ “Synapse Media Player” гаргаж байсан бөгөөд энэ программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дуугаа ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсож болдог программ байжээ. Тус программ нь “Magazine” компаниас дөрвөн одын үнэлгээг авч байсан гэнэ. Үүний дараа “Microsoft” компаниас хамтран ажиллах санал ирж байжээ. Харвардад элсэн суралцах урилгын улмаас энэ саналаас татгалзсан. Харвардад сурч байхдаа “Course Match” программаа зохиосон аж. Уг программаа улам сайжруулж, баяжуулан “Face Mash” нэртэй болгон зөвхөн найз нөхдийнхөө мэдээллийг л хамруулдаг байв. Долоохон хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суулгасан бөгөөд тус сургуулийн оюутануудын орох дуртай программын нэг болсон. Тэрээр орой болгон программ дээрээ ажилладаг байв. Өрөөний найз Ари Хасит нь түүнд программынхаа нэрийг өөрчилж Facebook нэртэй болго гэж ятгадаг байжээ. 2004 арван хоёрдугаар сарын 4-ны өглөө "Facebook" нэр өгснөөр бидний хэрэглэж байгаа "Facebook" анх гарч байжээ. Тэрээр “Photo Address Book" программаас санаа аван Facebook программаа зохиосон гэдэг. Өөрийн найз Дастин нь уг программыг өөр их дээд сургуулиудад таниулахаа амлаж байжээ. Хэдхэн долоо хоногийн дараа Stanford, Dartmonth Columbia, New York University, Cornel Rennsylvania Yale-ийн их дээд сургуулиудад үнэгүй суулгасан. Хоёр сарын дараа хамтрагчтайгаа Конифори мужийн Пало Алто хотруу шилжин анхныхаа оффисоо хувийн жижиг байшинд нээж байжээ. 2004 оны зургадугаар сард “Paypal”цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Петр Тил 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж Facebook.com сайтыг хөл дээр нь босгож байжээ.

2012 оны арван хоёрдугаар сард тав гаруй тэрбум ам.доллараар үнэлсэн IPO төлөвлөгөө боловсруулснаар facebook сайт 3,71 тэр бум ам.долларын цэвэр ашгаар өссөн. 2010 онд “Newark Public” сургуульд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж цахим хувилбарт шилжүүлэн программыг үнэ төлбөргүй суулгаж байжээ. 2010 онд Вари Вуфет, Билл Гейтс нарын хандивын санд нэгдэж эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход хөрөнгө оруулалт хийсэн. Тэд нийт олсон ашгийнхаа таван хувийг хандивийн дансанд хийж гарцаагүй мөнгөний шаардлагатай хүмүүст хөрөнгө оруулж байх болсон. Судалгаагаар 14 хүний нэг нь facebook хуудастай байдаг гэсэн судалгаа байдаг. Тэрээр залуу тэр бумтан бөгөөд АНУ-ын тэргүүн баячуудын нэгэн. 2012 оны тавдугаар сард олон жил үерхсэн Присцилла Чан гэх бүсгүйтэй гэр бүл болж нэг хүүтэй.


