"Эрдэнэс Монгол" ХХК, "Гашуун Сухайтын автозам" ХХК болон "Таван Толгой-Гашуун Сухайт" чиглэлийн авто зам ашиглагч компаниудын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болох гэж байна. Энэхүү ажиллагаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, журмын дагуу тусгай зориулалтын авто зам ашиглан тээвэрлэлт хийх, байгаль орчныг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилготой бөгөөд 12.00 цагт болох аж. Үүнд,
- Талууд нэг тонн нүүрс тээвэрлэх тарифыг нэг ам.доллар хүргэх /эсвэл ижил тарифтай байх/,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг ашиглан аливаа тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх,
- Монгол Улсын Стандарт /“Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011/-д нийцсэн хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглаж байх,
- Шороон замаар тээвэрлэлт хийсэн тохиолдолд байгаль орчны хохирлын үнэлгээ хийж хариуцлага тооцох гэх зэрэг болно.