Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж буй “Хүний төлөө-зөв тус” сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбаруудад гарч буй удаа дараагийн осол аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвхи санаачилга оролцоог нэмэгдүүлэх, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн зөв мэдээлэл өгч, мэдлэг хандлага, дадлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевиз, радио, сонин хэвлэлийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт телевизийн шторк, богино хэмжээний реклам сурталчилгааны уралдааныг зарлан дүгнэлээ. Тус уралдаанд Баруун-Урт сумын иргэн Э.Нарансаруулын “Хөдлөх бүрдээ ХАБ-г хангая” бүтээл I байр, BBS TV-ийн “Ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагаа” бүтээл II байрын эзэлж тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Шалгарсан бүтээлүүдийг аяны хаалтын үйл ажиллагаан дээр олон нийтэд танилцуулж мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан нийтийн хүртээл болголоо.