Үнсэлт үрчлээнээс сэргийлэх эм
- Үнсэлцэх үед бодисын солилцоо идэвхижиж, нэг километр гүйсэнтэй тэнцэх хэмжээний калори шатдаг.
- Үнсэлцэх үед кальци, фосфор, байгалийн антибиотикоор баялаг их хэмжээний шүлс ялгарч, шүд хорхойтохоос хамгаалж, шүдний пааланд эерэг нөлөө үзүүлдэг байна.
- Үнсэхэд цусны даралт буурч, цусан дахь холестерлын түвшин багасч, зүрхний шигдээс тусах эрсдэл буурдаг байна. Мөн үнсэлцэхэд нянгийн солилцоо явагдаж, антител ихээр ялгарч, дархлаа сайжирдаг.
- Үнсэлцэх үед уушгинд хүчилтөрөгчийн урсгал идэвхижиж, “аз жаргалын даавар” болох эндофрин ялгарч, “ стрессийн даавар” болох кортизолыг сөнөөдөг. Тиймээс ч үнсэлцэхэд сэтгэл санаа үргэлж дээшилдэг байна. Түүнээс гадна үнсэлцэх үед нүүрний булчингууд ажиллаж, үрчлээнээс урьдчилан сэргийлэх эм болдог байна.
- Үнсэлцэх үед адреналин ялгарах нь ихэсч, сэтгэцийн идэвхи нэмэгддэг. Дээрх тохиолдолууд гурваас дээш минут үргэлжлэх удаан үнсэлтэд хамаатай. Гэхдээ ханиад болон вирусын халдварт өвчтэй хүнтэй үнсэлцэж хэрхэвч болохгүй. Мөн тэмбүү, сүрьеэ, А, В гепатиттай хүнтэй бүү үнсэлцээрэй. Үнсэлцэхэд мөн ходоодны шархлаа үүсгэгч хеликобактери пилори нян дамждаг байна.