m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.09 09:09
401
Махны үнэ хамгийн ихээр өсчээ

2014 оны 5-р сарын эхний 10 хоногийн  байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байв.

Махны дундаж үнэ: 2014 оны тавдугаар сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.1 хувь, үхрийн ястай мах 3.6 хувь, адууны мах 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар өсчээ.

Түрүүчийн долоо хоногийнхоос хонины ястай мах 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, ямааны мах адууны мах, үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй байна.

 

2014 оны тавдугаар сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны тавдугаар сарын эхний арав хоногийн  байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.7 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй, дээд зээргийн савласан гурил өмнөх сарынхаас болон түрүүчийн долоо хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна. Нэгдүгээр зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 8.7 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар өсч, хоёрдугаар зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 2.5 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

                       

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны тавдугаар сарын 7-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувиар буурч, байцааны үнэ 1.5 хувь, манжингийн үнэ 0.9 хувиар өсч, төмс болон сонгиноны үнэ өөрчлөлтгүй байна.   

           Түрүүчийн долоо хоногийнхоос төмсний үнэ өөрчлөлтгүй, байцаа, лууван, сонгиноны үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 0.3 хувиар өссөн байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны тавдугаар сарын 7-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.7 хувиар өсч, задгай сүүний үнэ 1.0 хувиар буурсан, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.                                                  

 

            Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос 0.3 хувиар өсч, өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй,  харин цөцгийн тосны үнэ  өөрчлөлтгүй байна.