m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.07 05:52
489
Хамгийн ховор түүхэн гэрэл зургууд

Диснейлендийн нээлтийн өдөр 1955 он. Америкийн жуулчид энэ өдрийг ямар их тэсэн ядан хүлээж байсан нь энэ зурагт тод үлджээ.

Орчин үеийн дэлхийн гайхамшгуудын нэгт зүй ёсоор тооцогддог алдарт “Golden Gate” гүүрийн угсралтын ажил явагдаж байх үеийн түүхэн зургийг 1937 онд гэрэл зургийн хальснаа буулгаж үлдээж чаджээ.

Хамгийн анх кино хальснаа арслан хэзээ архирч дүрээ үлдээснийг мэдэх хүн байдаг болов уу? Тэгвэл 1929 онд кино зураглаачид арслангийн архирах дүрийг буулгаж байжээ.

1945 оны Дэлхийн II дайны үеийн Гитлерийн хоргодох байрны анхны зураг хамгийн ховор түүхэн гэрэл зургуудын жагсаалтанд зүй ёсоор ордог байна.

Францын алдарт Эффелийн цамхгийг одоо байгаагаар нь бид мэдэх ч баригдаж байсан түүхэн цаг үеийн дүр зургийг харсан хүн ховор байдаг болов уу. 1888 онд инженер Александр Кустава Эффель  энэхүү цамхгийг барих ажлыг эхлүүлж байжээ.

АНУ-ын Аризона болон Невада мужийн хил дээр 1931-1936 онд баригдсан  “Hoover” даланг барьж байх үеийн зургийг  1936 онд гэрэл зургийн хальснаа буулгажээ.

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид байсан Жорж Вашингтон, Томас Жефферсон, Теодор Рузвелт нарын хөшөөг 130 жилийн тэртээ Рашморе уулнаа бүтээх ажил эхэлж байсан түүхтэй ажээ.  1932 онд авсан энэ зурагнаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны толгойн баримлыг бүтээж байгааг буулгаж үлдээжээ.

Өдгөө дэлхийн өнцөг булаг бүрт сүлжээ дэлгүүрүүдээ нээгээд байгаа “ Wallmart” дэлгүүрийн 1962 оны анхны дүр төрх.

Эрх чөлөөний хөшөөний барилгын ажил 1884 онд ид явагдаж байжээ. Уг хөшөөний их биеийг Парист бүтээсэн байдаг. Харин хэрхэн Америк руу зөөж авчирсан нь гайхалтай хэрэг.

Алдарт “Beatles” хамтлагийнхны зам хөндлөн гарч яваа энэ гэрэл зураг 1969 оных бөгөөд 2012 онд дуудлага худалдаагаар 25 000 ам.доллараар худалдагджээ.

1912 онд Титаник хөлөг онгоц осолд орох үед авч үлдээсэн бүдэгхэн эдгээр зурагнууд түүхэн ховор гэрэл зургийн жагсаалтанд ордог ажээ.

1972 онд саран дээр үлдээсэн гэр бүлийн зураг. Энэхүү гэр бүлийн зургийг  1972 онд Апполо-16  сансрын хөлгөөр сар руу аялсан сансрын нисгэгч Чарлес Дюке үлдээсэн ажээ.

Өдгөө бидний өдөр тутмын цахим хэрэглээний нэгэн хэсэг болсон “Google” компани 1998 оны есдүгээр сард байгуулагдаж байжээ. 1999 оны тус компанийн анхны баг бүрэлдэхүүний энэ гэрэл зураг ховор хуучин зургийг тоонд ордог байна.