m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.07 07:59
430
Э.Пүрэвлхам: Гадаадаас орж ирдэг махыг бүр мөсөн зогсоож чадсан

Монгол үхрийн махыг үнэд хүргэхийн төлөө тууштай ажиллаж яваа  гурван найз хамтран анх энэхүү үхрийн фермийг байгуулжээ. Үхэр тус бүрийг тусад нь бордон, таргалуулж байгаад нядлан эрүүл, цоо шинэ махыг  томоохон зоогийн газруудад тэд нийлүүлдэг байна. Дан махны чиглэлээр ч бус үхэр үржүүлгийн чиглэлээр фермийн аж ахуйгаа эрхэлдэг аж.

Фермийн эрхлэгч Э.Пүрэвлхамтай ярилцлаа.

 

 

Яагаад заавал фермийн аж ахуй эрхлэх болсон бэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

Миний хувьд махны салбарт хорь гаруй жил ажиллаж байгаа хүн. Хөргөлтийн инженерээр хойд хөршид сургууль төгссөн. Тэгээд энэ мэргэжлээрээ 1992 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Манай монгол малын махны дутагдалтай тал нь гадаадруу экспортолъё гэхээр эрүүл бус гээд авдаггүй. Тиймээс гадаадруу гаргах боломжгүй байсаар өдийг хүрээд байна. Тиймээс бид найзуудаараа хамтраад монгол үхрийн махыг яаж үнэд хүргэх вэ гэдэг талаас нь судалж үзээд энэхүү үхрийн фермээ ажиллуулж эхэлсэн. Тэгээд монгол үхрээ бордожтэжээгээд, махыг нь сэврээн, жижиглэж савлаад борлуулж эхэлсэн.Энэ маань их зөв шийдэл болж, өмнөх жилээс бид Улаанбаатар хотын том ресторануудад махаа нийлүүлж эхэлсэн. Өмнө нь тэр ресторанууд Австрали улсаас махаа оруулж ирдэг байсан ч сүүлийн үед биднээс авдаг болсон. Үүнээс харахад монгол үхрийн махАвстралийнхаас дутахааргүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа.

Тэгэхээр улсдаа жишиг болохуйц хувийн ферм байгуулж чадсан гэж ойлгож болох уу?

Тийм. Бид дан махны чиглэлээс гадна үржлийн мал өсгөж байна. Үхрийнхээ чанарыг сайжруулахын тулд зөвхөн фермийнхээ үнээн дээр тулгуурлаж өсгөж, үржүүлж байна. Энэ жилийн байдлаар 100 гаруй үнээ тугаллана. Харин үүнийгээ цаашид 300-400 болгож тоог нь өсгөх зорилго тавьсан. Сайн чанарын үүлдрийн бухан бяруу гаргаж, малчиддаа өгвөл цаашдаа бидэнд эргээд ирэх мал нь чанаржих болов уу гэж бодож байна. Яг үндсэндээ бол үхрийг үржүүлж, бордож, мөн жижиглэж савлана гэсэн гурван шат дамжлагатай ажил хийгдэж байна гэсэн үг. Уг нь цаашдаа нэг хэсэг нь дан үржүүлж, нөгөө хэсэг нь бордож, үлдсэн хэсэг нь жижиглэж гадаадруу гаргавал монгол малын үнэлэмж, чанар дээшилнэ гэж боддог.

Зах зээлд махаа нийлүүлэхэд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна?

Нэг үхрийг бордоход 3-6 сарын хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл,зах зээлд нийлүүлэхэд 90-150 хоног шаардагдана гэсэн үг.Нэг үхрийг гурван сарын турш тусад нь байлгаж шахаж, витаминжуулж, эрүүлжүүлдэг.

Төр засаг, орон нутгаас ямар нэгэн тусламж, дэмжлэг авч байсан удаа бий юү?

Өнгөрсөн жил Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сайд нарын уулзалт болсон. Тэр үеэр сайд дарга нар манай фермтэй танилцаж, зөв ажил байна гэдэг талаас нь их дэмжиж байсан. Ер нь манай фермийг бодитойгоор дэмжиж туслаад өгвөл манайх загвар аж ахуй болоод, үүнээс үлгэрлээд аймаг тус бүрт нэгийг ч болтугай байгуулчих боломж бий. Мөн өнгөрсөн жилээс хашаагаа барьж эхэлсэн учраас гүний худаг, тог цахилгааны асуудлаа шийдэж амжаагүй явна.Уг саяхан Хөдөө аж ахуйн сайд ирээд гүний худгийг шийдэж өгөе гэсэн. Бид одоогоор уулзаж амжаагүй л явна.

Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ. Тав, арван жилийн дараа үнээний ферм тань хэр өргөжсөн байх бол?

Арван жилийн дараа гэхэд их сайхан мөрөөдлүүд харагдаж байна. Гэхдээ бидний гол зорилго бол арван жилийн дараа гэхэд 500-гаад үнээ тугаллуулчихдаг, мөн жилдээ мянган үхэр бордоод, махаа савлачихдаг том аж ахуй болох байхгэсэн ирээдүй харагдаж байгаа шүү.

Мал бол мэдээж Монголын баялаг. Тиймээс нийт малчиддаа хандаж юу хэлмээр байна?

Манай малчид малынхаа тоо толгойг өсгөхийн тулд үнэхээр хүнд ажил хийж яваа хүмүүс. Жилийн дөрвөн улирал амралтгүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладаг их хүнд хөдөлмөр гэж ойлгодог. Тиймээс энэ утгаараа малчиддаа зөвлөхөд малаа аль болох хурдан борлуулаад эргэлтэд оруулаарай. Ихэнхийг нь хээлтэгч малаар байлгаад явбал илүү үр ашигтай юм уу гэж бодож байна. Мөн малынхаа чанарын тал дээр маш их анхаарах хэрэгтэй.

Сэтгүүлч Д.Тэмүүлэн

  • Имбүтэн бүтээл хоршоо Захирал Д.Оюун-Эрдэнэ 99348679