m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.08 05:39
366
Наргил модны самартай сам хорхой

Орц /6 хүний порц/

  • 1 өндөг
  • 3/4 аяга гурил
  • 2/3 аяга шар айраг
  • 1,5 ц/х исгэгч
  • 2 аяга нунтаг наргил модны самар
  • 24ш сам хорхой
  • 3 аяга шарах тос

Хийх арга

  1. Дунд зэргийн аяганд өндөг, 1/2 аяга гурил, шар айраг, исгэгч зэргээ холино. Үлдсэн гурил, наргил модны нунтаг самрыг тусад нь тавина.
  2. Сам хорхойгоо сүүлээр нь салгаад эхлээд самар дараа нь гуриланд өнхрүүлж шар айрагтай холимгондоо дүрнэ. Дараа нь лав цаасан дээр эгнүүлэн тавьж 30 минут хатаана. Энэ хугацаанд 175º гүн саванд тосоо халаана.
  3. Сам хорхойгоо шарна: 2-3 минутын хугацаатай алтан шаргал болтол нь шарж шүүрээр шүүж авна. Өөрийн дуртай соустай хольж иднэ.

Бэлтгэх хугацаа: 20 минут