m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.08 07:20
170
"Өөрийгөө судлахуйн гайхамшиг" номын нээлт болно

Өнөөдөр "Интерном" номын дэлгүүрт "Өөрийгөө судлахуйн гайхамшиг" номын нээлт болно.

ХХ зууны сүүлч XXI зууны эхээр дэлхийн хүн судлалын эрдэмтэд хүнээ судлахгүй бол болохгүй юм байна гэж ярьж хэлэн, эрчимтэй судлаж, гайхалтай нээлтүүдийг хийсээр байна. Гэтэл манай өвөг дээдэс маань тэртээ 800 гаруй жилийн тэртээ хүнээ судлахаас гадна амьдрахуй болон сансар ертөнцийн уялдаа холбоог хүртэл маш нарийн судлаж мэдсэний үндсэн дээр хүнийхээ зүрх сэтгэлийн боловсролыг хөгжүүлэн иргэн төртэй, айлын засагтай “ИХ МОНГОЛ УЛС”-ыг байгуулж чадаж байжээ. Чингисийн “Алтан дээд үнэний аялгуу” судар сургаальд чин, чу, хажир үнэний онолоор биеэ засах, гэрээ засах, төрөө засах ухааныг бошиглон тайлбарласан байдаг билээ. Биеэ засах гэдэг нь өөрийн бие лагшингаа тунгалаг, эрүүл саруул, аз жаргалтай байлгах арга ухааныг эзэмшиж улс орныхоо зөв иргэн нь байхыг, гэрээ засах ухаан нь бусдын эрхийг дээдэлж, бие биенээ хүндэлж, нэгдэж нягтарч нэг хэмд орж, айл хүмүүс амиа нэгтгэж, саахалт хүмүүс санаагаа нэгтгэн нийгмээ зөв хөгжүүлэхийг, төрөө засах ухаан нь түмэн олноороо төрөө хүндэтгэн дээдэлж, улс орныхоо ирээдүйг алсын хараатайгаар хөгжүүлэн, өв соёл ухаанаа дээдэлж явахыг хэлсэн байна. Одоо цагийн хөгжингүй орнуудын туршлага ч тэр хүнийхээ ухамсар сэтгэхүйд санхүүжилт хийж хүнээ үнэт капитал болгосноор хөгжсөн байдаг.

Уншигчдад зориулж буй энэ номонд өөрийгөө таних ухаан, ёс заншил, уламжлалт ухаан, өв соёл, эрүүл зөв амьдрах ухаан, зөв хооллолт болон шинжлэх ухааны мэдээ мэдээллээс оруулж өгөхийг зорьсон байна.