m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 02:08
283
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нөөцөлсөн үрийн чанарт шалгалт хийжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Сайхан суманд байрлах тариалан эрхлэлтийг дэмжих сан, Орхонтуул сумын Улсын нөөцийн салбар, Мандал сумын улсын нөөцийн салбар, "Алтантариа" ХХК, "Жавхлант" гурилын үйлдвэр шалгалтанд хамрагдлаа.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын 67 аж ахуйн нэгж иргэнийн 7472.660 тонн хүнсний буудай, 614.920 тонн тарих үрийн улаанбуудай, Сайхан сумын Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн 105 аж ахуйн нэгж, иргэний 10039.04 тонн хүнсний улаанбуудай, дөрвөн аж ахуйн нэгжийн 615.56 тонн тарих үрийн улаанбуудайнаас дээж авч улсын байцаагчийн улаанбуудайн чанарын дүгнэлт гарган хүргүүлээд байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 онд тариалахаар 150 аж ахуйн нэгж иргэний 18690 тонн үр нөөцөлснөөс 55 аж ахуйн нэгж, иргэний 15095 тонн тарих үрийн улаанбуудай, хоёр аж ахуйн нэгжийн 80 тонн шар рапсны үр, дөрвөн аж ахуйн нэгжийн 300 тонн тарих үрийн төмс шинжилгээнд хамрагдлаа.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 онд тариалахаар 150 аж ахуйн нэгж иргэний 18690 тонн үр нөөцөлсөн

Нийт тарих үр нөөцөлсөн улаанбуудайн 80 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Үүнээс: 35 аж ахуйн нэгж иргэний 13614 тонн тарих үрийн улаанбуудайн бүрэн шинжилгээний хариу гарч, 20 аж ахуйн нэгж иргэний 1481 тонн тарих үрийн улаанбуудайн лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.

 Шинжилгээний дүн гарсан 13614 тонн тарих үрийн улаанбуудайн 11367 тонн буюу 83 хувь нь MNS 0246:2010 стандартын чанарын шаардлага хангаж байна. 2247 тонн буюу 17 хувь нь нэг кг дахь хог ургамалын тоо, цэвэршилтээрээ MNS 0246:2010 стандартын чанарын шаардлага хангахгүй байна.
Аймгийн хэмжээнд нийт 20635 тонн үрийн нөөцтэй байна.

13614 тонн тарих үрийн улаанбуудайн 11367 тонн буюу 83 хувь нь MNS 0246:2010 стандартын чанарын шаардлага хангаж байна