m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 02:34
576
Taкояаки - Наймаалжны бууз хийх жор

Орц ойролцоогоор 25 ширхэг хийхэд:

  • дундаж наймаалжны хөл
  • ногоон сонгино
  • такояаки соус эсвэл окономияки соус
  • хуурай далайн байцаа
  • хар амар загасны хайрс
  • улаан гаа

Гурилыг нь хийхэд: 

  • 1 аяга гурил
  • 1 цайны халбага жан
  • 1 цайны халбага мисо шөл буюу хоолны шөл - Dashi
  • 1 дундаж өндөг
  • 270мл ус
  • 1 цайны халбага цагаан будааны архи - Mirin
  • чимх давс

Хийх арга: Наймаалж, сонгино, улаан гааг маш жижигхэн шоо хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. 

Дараа нь дунд зэргийн саванд өндөг, усаа хийж хутгана, хутгаж байх явцдаа Dashi, Mirin, жан зэргийг нэмж хийн хутгана.

Үүний дараа гурилаа сайтар шигшиж байгаад дээрх холимог дээрээ хийж, дахин хутгана.

Гал дээр такояаки-гийнхаа хэвийг тавин тосоор сайтар тосолж өгөн халаана. Халсан хэвнийхээ нүх тус бүрт зуурмагаа амсарт нь тултал хийж өгөн дээрээс нь хэрчиж бэлтгэсэн зүйлсээ тавьж өрнө.

Үүний дараа савх ашиглан ёроолд болсон бөмбөлөг хэсгийг эргүүлэн дээр гаргаж таван минутын хугацаатай болгоно.

Бэлтгэх хугацаа: 20 минут. Хийх хугацаа: 5 минут