Хошин урлагийн "Өнгөт инээд" хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Ойдоо зориулж тус продакшн "Бүтэлгүй новш" инээдмийн киноныхоо хоёрдугаар хэсгийг хийх гэж байгаа бөгөөд кино хийхэд санхүүгийн тал дээр ивээн тэтгэж, хамтран ажиллах байгууллага хувь хүмүүсийг урьсан байна. Энэ талаараа тус продакшны найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн нүүр хуудсандаа бичжээ. Тэдний өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн "Аюултай харилцаа" кино нь үзэгчдийн талархлыг хүлээсэн сайн кино болж чадсан бөгөөд санхүүгийн асуудлаа шийдчихвэл дараагийн шинэ уран бүтээлдээ ийнхүү шамдан орохоор бэлдээд байгаа аж.