m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.09 10:34
58
Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 93.3 хувийн гүйцэтгэлтэй байна

Сангийн яамны гаргасан судалгаанд дурдсанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 93.3 хувийн, нийт зарлага 69.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Мөн түүнчлэн төсвийн нийт тэнцэл 144.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 508.7 тэрбум төгрөгөөр бага байгаа юм.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 93.3 хувийн гүйцэтгэлтэй байна

Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого тайлант сарын гүйцэтгэлээр 1228.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 6.7 хувиар буюу 88.4 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.9 хувиар буюу 79.1 тэрбум төгрөгөөр илүү байна.

Мөн нийт орлого татварын орлогоор 88.8 хувь, татварын бус орлогоор 11.2 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байгаа аж.