Монголбанк Төв банкны долоон хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан билээ.
Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орохоор хүлээгддэг. Монголбанкны бодлогын хүүний өөрчлөлт нь Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого аль чиглэлд /хатуурах, зөөлрөх/ өөрчлөгдөж буйг илтгэхийн сацуу банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 12 байсан хүүг 13 болгосон. Тэгвэл саяхан хуралдсан хурлаараа энэ хувийг нэмэхгүй байх шийдэлд хүрчээ.