Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь ажлаараа улсдаа эхний гуравт багтдаг тэргүүний цэргийн штабуудын нэг юм. Цэргийн штабын дарга, хурандаа Д.Сайнболд энэ сарын 8-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын тушаалын дагуу албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, цэргийн тэтгэвэртээ гарлаа.
Харин аймгийн Цэргийн штабын даргын албан тушаалд Батлан хамгаалахын сайдын тушаалаар дайчилгааны офицер, дэд хурандаа Н.Хүрлээг томилсон юм.
Дэд хурандаа Н.Хүрлээ нь 1978 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Хэнтий аймгийн 1-р сургуулийг 1985-1995 онд, Цэргийн их сургуулийг 1995-1999 онд ерөнхий цэрэг, команд тактикийн офицер мэргэжлээр төгсөж, хуучнаар Зүүнбаянгийн дивизд ротын захирагчаар томилогдон ажил амьдралын гараагаа эхэлжээ.