m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.13 01:11
86
"Нэг Монгол" төслийн явцыг танилцуулна

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Нээлттэй боловсролын "Нэг Монгол" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны иргэний танхимд болно. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд анхны үйл ажиллагааг дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай, үнэ төлбөргүй, онлайн, нээлттэй сургалтын арга хэлбэр болох АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын видео хичээлийг монгол хэлнээ орчуулан бэлтгэсэн "Нэг Академи" төслийн үр дүнг танилцуулснаар эхлүүлж байгаа аж.