m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.13 01:26
404
Г.Энхболд: Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна

Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үйлдвэрийг аймагтаа анх удаа нээж, өдгөө аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болоод буй Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн болтол нь өргөжүүлсөн компани бол “Жинст мөрөн”. Дан ганц хөөврийг нь аваад зогсохгүй сарлагаас ашиг тустай бүхий л зүйлийг нь авч, жуулчдад таниулах зорилготой ажиллаж буй тус компанийнхан  удахгүй гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар ажиллаж буй гэсэн. “Жинст мөрөн” ХХК-ийнзахирал Г.Энхболдтой ярилцлаа.

“Жинст мөрөн” ХХК-ийг анх хэрхэн үүсгэн байгуулж байсан түүхээс яриагаа эхэлье?

Манай компани 2008 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үүсэн байгуулагдсан. Сүлжмэл бүтээгдэхүүн болон жуулчдад зориулан сарлагийн хөөврөөр  бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилготой. Аймагтаа анхны сүлжмэлийн үйлдвэр. Бидний гол онцлог юу вэ гэвэл түүхий эдээ малчдаас өөрсдөө авч бэлтгэдэг.Байгуулагдсанаасаа хойш өдгөө өөрсдийн гэсэн байртай мөн нэрийн дэлгүүрээ нээсэн, чадвартай боловсон хүчинтэй болсон. Ингээд өөрсдийн байртай болсны дараагийн үе шат буюу технологио шинэчилж, орчин үеийн технологид суурилсанүйлдвэрлэлийг эрхлэх зорилго тавиад ажиллаж байна. Ирэх тавдугаар сараас хэрэгжих боломж нь нээгдэж байгаа юм.

Мөн бид орон нутгийн үзэсгэлэн худалдаанаас гадна гадаадад үзэсгэлэн худалдаанд бас оролцдог. Жишээ нь,Хятадын Чанчунь мужид болсон үзэсгэлэн худалдаа, АНУ-ын Лас Вегаст болсон үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаа төлөөлөн таван компани оролцсоны нэг нь манайх байсан.

Одоо зах зээлд хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

Бид анх байгуулагдах цагаасаа л загвараа маш олон янзаар үйлдвэрлэе гэж ярьсан. Тиймээс загвараа аль болох долоо хоногт юм уу эсвэл сардаа нэг, хоёр удаа өөрчилдөг. Одоогийн байдлаар нийт 200 гаруй төрлийн загвар бэлэн болчихсон байна. Янз бүрийн үзэсгэлэнд оролцоод явж байхад хүмүүс бидний загварыг харчихаад хөдөө, орон нутагт ийм зүйл үйлдвэрлэж байна гэж үү хэмээн их гайхдаг. Тиймээс бид загварын тал дээр бас тодорхой хэмжээний дэвшил гаргаж яваа юм байна хэмээн бодож, үүгээрээ их бахархдаг.

Хөвсгөлийн нийт хэчнээн иргэдээс түүхий эдээ татаж авдаг вэ?

Түүхий эдээ таван аймгаас бэлтгэдэг. Архангай, Баянхонгор, Ховд,Баян-Өлгий, Завхан гэсэн аймгуудаас түүхий эдээ татаж авдаг. Мөн сарлагийн ач тусыг иргэдэд танин мэдүүлэхийн тулд малчдад зориулсан сургалт явуулж байсан. Сарлагаас дан ганц хөөврийг нь авах биш ашиг шимтэй бусад ямар бүтээгдэхүүн гарган авч болох талаар сургалт явуулж, хамгийн их сарлагтай сумдыг хүртэл шалгаруулж байсан. Мөн Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур бүс нутаг гэж явдаг учраас сарлагийг жуулчдад танин мэдүүлэх зорилготой ажиллаж байна.

Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхэлэгчдэд голчлон ямар бэрхшээл тулгардаг вэ?

Бэрхшээл мэдээж тулгарна. Гэхдээ бэрхшээл тоочихоосоо илүү даван туулах хэрэгтэй гэж боддог. Үйлдвэрлэлээ анх эхлэхдээ тодорхой хэмжээний зээл авсан, төлөөд дуусчихсан. Харин одоо Японы “Жайка” олон улсынбайгууллагын төсөлд хамрагдаад явж байна. Тоног төхөөрөмжөө шинэчлэх буюу гар машинаа автомат машинаар солих тал дээр төслөө бичээд өгчихсөн байгаа.

Борлуулалтаа хэрхэн шийдсэн бэ. Байнгын үйлчлүүлэгч хэр олонтой вэ?

Борлуулалтын ихэнх хувь нь дотоод захзээл. Юуны өмнө бүтээгдэхүүнээ олонд таниулах нь бидний гол зорилго байсан. Тиймээс чанартай бүтээгдэхүүн гаргаж, хурдан олонд таниулахын тулд бид Нэхмэлийн хүрээлэнгийн чадварлаг боловсон хүчнүүдтэй хамтарч ажиллаж, хичээл заалгадаг. Бид энэ жилээс эхлээд Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч бүтээгдэхүүнээ гадаад зах зээл дээр хэрхэн борлуулах тал дээр маркетингийн багтай хамтарч ажиллаж байгаа. Энэ маань бас тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа.

Сарлагийн хөөврөөр танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани байдаг. Танайх тэднээс юугаараа онцлог, давуу талтай вэ?

Сарлагийн хөөврийн гол онцлох шинж чанар бол ноолууртай төстэй, маш зөөлөн, бөөгнөрдөггүй, дулаан хадгалах чадвараараа ноолуураас 25 хувиар илүү зэрэг олон давуу талтай материал юм. Мөн янз бүрийн химийн өнгө, будаг ороогүй, 100 хувь байгалийн өнгөөр нь үйлдвэрлэж байна.

“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Мэдээж сайхан санагдаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжинэхэмээх энэ төсөл бидэн шиг жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш том боломж болж байна. Төдийлэн олонд өөрсдийгөө таниулаад, сурталчлаад явж чадахгүй учраас сайхан боломж олдож байна гэж ойлгож байна.

  • Жинст мөрөн ХХК Захирал Г.Энхболд 99601179
  • Сэтгүүлч Д.Тэмүүлэн