m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.14 03:55
706
Луувангийн салат хийх арга

Лууван нүдний хараанаас гадна өөр олон талын ач тустай. Тодруулбал, лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг. Мөн хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг, цагаан сахар шиг хорт нөлөө үзүүлдэггүй тодорхой хэмжээний сахар лууванд агуулагддаг аж. Тиймээс таны дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болох юм. Тэгвэл энэ удаад луувангийн салат хийх жорыг танилцуулж байна.

Орц:

- 5 ширхэг лууван

- 70 гр үзэм,

- 150-200 гр жимстэй тараг /йогурт/

- 1 халбага зөгийн бал

Хийх арга:

1. Луувангаа хальсалж цэвэрлээд үрэгчээр үрнэ.

2. Үзмээ угааж лууван дээрээ хийнэ.

3. Зөгийн бал, йогуртаа хийж хутгана.

За ингээд л бидний салат бэлэн болж байна. Дээр дурдсанаар, лууван нь А витамин ихтэй тул хүүхдийн нүдний хараа болон өсөлтөд маш сайн тул энхрий бяцхан үрсдээ хийж өгөөрэй.