m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.14 23:34
296
"Цэнхэр үст Цэрэн" Шведийн телевизийн нэвтрүүлэгт оролцоно

Хойд Туйлд хийсэн нохой чаргатай олон улсын экспедици амжилттай өндөрлөсөн байна. Манай улсаас "Цэрэнтур" компанийн захирал Э.Цэрэндолгор энэхүү хүнд хэцүү аялалд оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж чадсан байна. Тус аялалд оролцсон 28 хүнээс дөрвөн хүнийг сонгож Шведийн үндэснийй телевиз нэвтрүүлэг хийх болсон бөгөөд нэвтрүүлэгт орох дөрвөн хүний нэгээр сонгогдсон байна.  Цэнхэр үст Цэрэн нэрээрээ олонд танигдсан дайчин бүсгүй тус нэвтрүүлгийг бэлэн болохоор Монгол Улсдаа гаргах албан ёсны эрхийг нь авсан тухайгаа өөрийн нүүр хуудсандаа бичжээ.