Нэгэн цагт Мөнхцэцэг, Тэргэл, Ичинхорлоо гэсэн найрагч бүсгүйчүүд яруу найргийн ертөнцөд хүч түрэн орж ирж "Болор цом"-ыг өнгөлж байсан билээ. Тэдний нэг Х.Тэргэл хэмээх бүсгүй өдгөө АНУ-д ажиллаж амьдраад олон жил чимээгүйхэн байсан бөгөөд Хувьсал продакшны бүтээсэн "Зүрхээр наадагч"кинонд түүний ах дүүсийн нэрийг ашиглаж, нэр төрд нь халдсан хэмээн нэлээдгүй шуугиан тарьж дахин гарч ирсэн юм. Тэгвэл тэрбээр саяхан өөрийн амьдрал, гэр бүлийн өнгөрсөн асуудлаа дэлгэрэнгүй сөхсөнөөр “Shoe`s love”салоны эзэн Г.Чимидзаяа хэмээх бүсгүйг хэвлэлийн баатар болгож амжлаа. Түүний бичсэнээр бол өдгөө монголчуудын хуучин гутлыг засаж шинэхэн мэт болгодог Г.Чимэдзаяа гэх хүүхэн тийм ч сайхан сэтгэлтэй, сайн түүхтэй нэгэн биш бололтой. Мөн яруу найрагч Х.Тэргэл түүнийг өөрөөр нь дахиж оролдвол бүр илүү мэдээлэл дэлгэнэ гэдгээ анхааруулсан байна.