m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.16 08:24
163
“Сандлууд” жүжиг Блэк Бокс театрын тайзнаа тавигдана

Ертөнц абсурд шинжтэй, түүнийг гагцхүү эмгэнэл, инээдэм хоёрын дундах урлагийн хэлбэрээр л илэрхийлж болно гэдэг санааг дэвшүүлсэн алдарт зохиолч Эжен Ионескогийн “Сандлууд” жүжиг Блэк Бокс театрын тайзнаа энэ сарын 18-нд тоглоно. Түүний зохиолуудад хүний амьдрал эгээ л хар дарсан зүүд мэтээр, эд юмс эгээ л нууцлаг бэлгэ тэмдэг мэтээр дүрслэгдэж, амьд үхмэл хоёр, энгийн хэцүү хоёр нягт сүлэлдсэн байдаг байна.